Friday, November 17, 2017

Фейсбүүк

Номын нэр: Фейсбүүк
Зохиогч: Дэвид Киркпатрик
Хэл: Монгол
Номын товч
“Бид The Facebook-ийг харвардын оюутнуудын нийтийн хэрэглээ болгох зорилгоор нээсэн”
Хоёрдугаар курсын оюутан Марк Цукерберг нь Харвардийн Киркланд дахь оюутны байрандаа 2003 оны есдүгээр сард өөрийн томоос том есөн фут /2 метр 74 см/ урт цагаан самбараа барьсаар орж ирэв. “Гэрлэчихсэн” л юм шиг энэ цагаан самбараасаа сална гэж үгүй. Самбар нь том бөгөөд их өргөн, өөрт бий болох санаануудаа тэрээр энэ самбартаа л буулгах ажээ. Самбар нь дөрвөн хүнийг багтаахаар зайг эзлэх ба харин энэ том зай Цукербергийн унтлагын өрөө явах замын хананд нь л байрлах аж. Компьютерээр мэргэшиж байгаа Цукерберг нь тэмдэглэгээ хийж байна. Энэ самбар тэр чигээрээ томьёо, янз бүрийн тэмдгүүд болон олон өнгийн үзэг бүхий диаграммаас бүрджээ. Цукерберг өрөөндөө зогсон самбартаа бичсэн юмаа удаан гэгч нь ширтэнэ.Маркер түүний гарт, хэн нэг нь зөрөх болоход хананд ойртож араараа зай гаргаж өгнө. Заримдаа тэрээр хэсэгхэн амрахаар унтлагын өрөө рүү явна. “Тэр энэ самбартаа үнэхээр хайртай байсан” гэж түүнтэй хамтран амьдардаг гурван хүний нэг болох Дастин Московиц дурссан удаатай. “Тэр үргэлж л өөрийн санаануудыг энэ самбартаа буулгадаг байсан.
Татах

No comments:

Post a Comment