Номын нэр: КАЗИНОГ НОМХОТГОСОН ТҮҮХ
Номын товч
Зохиогч: Д.Энхболд
Хэл: Монгол
Баасан гарагийн орой Оакланд хотод бороо орлоо. Энэ бол эндхийн байнгын оршин суугчдад ердийн үзэгдэл байх л да. Харин надад ер бусын сонин санагдав. 2-р сар дөнгөж л эхэлж байсан энэ үед мана Монгол нутагт цельсийн -30 хэм хүртэл хүйтэн байдаг.
Тэр өглөө ажилдаа явахаар гэрээс гарч ирэхэд надад онцгой сайхан мэдрэмж төрсөн юм. Би ямар нэг агуу хувь тавилан өөдөө хөл тавьж байх шиг ер бусын цовоо цолгиун, бие нэг л хөнгөн, гүймээр ч шиг, зөрж өнгөрөх хүмүүстэй бүгдтэй нь мэндэлмээр ч шиг, тэр ч бүү хэл тэртээх гудамжны үзүүрт явж байгаа хүний араас хар хурдаараа гүйж очоод
- Танд юугаар туслах вэ гэж асуумаар ч шиг санагдаж байлаа.
Гэвч би сэтгэл дотроо инээмсэглэснээр л энэ бүх сэтгэгдэлээ цэг тавьж ажил руугаа очихоор автобусанд суулаа. Миний ажил энэ ертөнцийн хамгийн хялбархан ажил л да. Пиццаны газрын Энэтхэг эзэн маань надад 500 ширхэг купон /пиццаны реклам/ өгмөгц би түүнийг нь олон дахин хохисоор байгаад бараг бүх хүнтэй нь танил болчихсон өнөөх л хэдэн гудамжныхаа байшингуудын
Татах
No comments:
Post a Comment