Тэнгэлиг горхины мөнгөн хар ус бэлэвсэн эхнэрийн нулимс мэт мэлтэгнэн урсана. Хаврын урь унаад нэлээд удсан авч тэрхүүмэлтгэнэсэн уснаас нь өвлийн жавар бас ч бүрэн салаагүй. Хүйтэн дулаан хоёр зөрчилджээ. ТийнхүүТэнгэлиг горхины мөнгөн хар ус бяцхан гунигтай мэлтэгнэнэ. Ус голын урсгалд хүртэл гуниг гуньхрал шингэсэн байх нь юу билээ? Энэ бол хавар эртийн өнгөюм. Горхины ус гүл-гүл хийн үглэнэ. Бэлэвсрэлийн өнгөаяс хавар эртийн өнгөаяс ч биз ээ. Сэвэлзэх төдий ч салхи үгүй байлаа. Байгаль дэлхий дүлий дүмбэ оргижээ. Гагцхүүгорхины гүл гүлхийн дуугарах л сонсогдоно. Тэгтэл тэртээ дээрээс үл мэдэг урхирах дуун гарав. Энэ дууг горхины хөвөөнд нарлан хэвтэж буй нэг муу даахьтай шар гөлөг сонсчээ. Тэр урд хоёр хөл дээрээ нойтон хошуугаа тавиад нүдээ хагас анин зүүрмэглэж хэвтсэнээ энэ чинь юу дуугарав гээд нүдээ нээж, чихээ сортойлгон шорногнов. Хамраа сарталзуулан үнэрлэв. Урхирах дууны тэндээс усны үнэртэй хамт бас нэг ер бусын нялуувтар үнэр үнэртэх шиг. Гөлөг амаа долоогоод годхийн босож горхины ус руу тонгойн харав. Усанд өөрийнх нь хөөрхийлэлтэй өрөвгөр дүрс тольдоно. Гэдэс айхтар өлссөнөөсая мэдэв. Нэг хэсэг ус долоогоод унтаж байсан юмсанж. Ходоодонд нь одоо ус ч үгүй. Золбин амьтанд хар уснаас өөр юм олдох нь ховор билээ. Гөлөг чих тавин чагнаархав. Урхирах дуун ойртон ойртсоор. Хэн нэгэн бээр усыг цүл цал хийтэл алгадах мэт. Тэгтэл горхины гүехэн усыг хага зүсээд нэг гулилзсан урт амьтан айсуй. Гөлөг цочихдоо гав хийн хуцаад хойш үсрэв....
Татах
📖
ReplyDelete