Номын нэр: 4 биш 4
Зохиогч: С. Ану-дарь
Хэл: Монгол
Номын товч:
Над руу зочид ирдэг. Зочид – сэтгэлийн байдлууд. Гуниг. Жаргал, тэд нарын танилууд, бүх юм. Хаалга тогшиж орж ирдэг, хаалга эвдэж ирдэг. Миний хаалга бөх цоожтой, эвдэх аргагүй. Хэн ч ирсэн би дургүйцдэггүй. Тэд адил. Бүх юм. Хэнийг ч урих хэрэггүй. Урилга байдаггүй, тэд ч байхгүй. Өөрсдөө ирдэг. Би хүлээж л байна. Чи цай уу. Явсных нь дараа аяга угаах дургүй. Тавигдсан газраа байж байг. Бүх юм байх ёстой газартаа. Чи цай уу. Тэд нарыг орж гарахад би дуртай. Нэг дургүй юм бол тэд нар явдаггүй. Явсан ч үлддэг. Би тэд нартай цуг амьдардаг байх. Бүгдээрэнтэй нь. Бүх юм. Хааяа харагдахаа больдог ч гэсэн, байгаа нь, ирэх нь, дандаа мэдрэгддэгТэд хаашаа ч явдагггүй. Тэд нар нэг нэгнийгээ хучдаг, алдаг, дараа нь сэхдэг, заримдаа өөрөөр. Хамаа алга. Мэдэхгүй. Би ганцаараа үлдмээр байна.
Татах
Monday, April 23, 2018
4 биш 4
About Unknown
Сэтгэгдэлээ үлдээнэ үү?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment